Гол агуулга руу
Эрсдэлийн сануулга: CFD болон Derived Indices нь хөшүүрэгтэй, өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн. Та хөрөнгөө бүхэлд нь алдаж болно. Зөвхөн алдаж болох хэмжээний хөрөнгөөр арилжаа хийж, арилжаанд зориулж хэзээ ч зээл бүү аваарай. Дэлгэрэнгүй →
Deriv-ийн танилцуулах түншийн сүлжээ · Монгол

Хэлбэлзлийг ойлго.Эрсдэлээ удирд.

VOLO Network бол Deriv брокерийн Монгол дахь танилцуулах түншийн (Master IB) сүлжээ. Бид данс удирдахгүй, мөнгө хадгалахгүй. Бид арилжаачдыг сургаж, техникийн дэмжлэг үзүүлж, дэд түншүүдтэйгээ хамт сүлжээгээ тэлдэг.

Монголын арилжаачдын дийлэнх нь алт болон валютын хос дээр ажилладаг. Бидний чиглэл өөр: Derived Indices — амралтын өдөр ч, шөнө ч зогсдоггүй, эдийн засгийн мэдээний шокт автдаггүй синтетик хэрэгслүүд.

Яагаад линкээр бүртгэх нь танд зардал биш

Таны зөрүү (spread) өөрчлөгдөхгүй

Deriv-ийн IB буцаан олголт (rebate) нь брокерийн өөрийн комиссоос хуваалцдаг тул та VOLO-д нэг ч төгрөг төлөхгүй. Данс, хөрөнгө, нэвтрэх эрх 100% таны хяналтад байна.

Volatility 75 Index · синтетик тик · 24/7 нээлттэй

24/7
Derived Indices нээлттэй
0
VOLO-д төлөх төлбөр
60
Минут — бэлтгэл хичээл
48
Цаг — хүсэлтийн хариу

Дээрх нь тогтмол нөхцөл. Сүлжээний бодит тоо өдөр бүр өөрчлөгддөг тул бид нийтэд тоо зарладаггүй — Deriv-ийн түншийн самбар дээр бүртгэгддэг.

Гурван сонголт

Сүлжээнд оролцох гурван сонголт

Хүн бүр өөр өөр цаг зав, ур чадвар, эрсдэл хүлээх хэмжээтэй. Аль сонголтоо шийдээгүй бол MT5-ийн дадлагын данснаас эхлээрэй.

Сонголт 01

Өөрөө арилжаална — MT5 / CFD

Хамгийн үндсэн зам. Та Deriv MT5 дээр Volatility Indices, Step Index, Boom/Crash, Forex, металл зэрэг хэрэгслээр өөрөө арилжаа хийнэ. VOLO-с сургалт, тохиргоо, эрсдэлийн удирдлагын дэмжлэг авна.

  • Шаардлага: өдөрт 1–2 цаг сурах цаг
  • Дэмжлэг: хувийн бэлтгэл хичээл + WhatsApp/Discord
  • Дадлагын данс дээр 2 долоо хоног — бидний шаардлага
→ Сүлжээний комиссын ~94% эндээс гардаг. Бидний гол үйл ажиллагаа.
Сонголт 02

Стратеги дагана — cTrader Copy Trading

Цаг зав багатай бол Deriv cTrader дээрх VoloTradingTeam (VoloTT) стратегийг өөрийн данснаасаа дагаж хуулбарлана. Хөрөнгө таны данснаа хэвээр, дагахаа болих товч таны хяналтад.

  • Ашгийн шимтгэл: 30% — зөвхөн дээд түвшнээс дээш гарсан шинэ ашгаас
  • Гүйцэтгэлийн түүх: богино — үзүүлэлтийг өөрөө нягтла
  • Баталгаа байхгүй. Алдагдал бодитой боломж.
→ Гүйцэтгэлийн түүх бүрдэх хүртэл бид үүнийг гол бүтээгдэхүүн болгон сурталчлахгүй.
Сонголт 03

Сүлжээ байгуулна — Sub-IB түншлэл

Өөрийн хамт олон, дагагч, найз нөхөддөө Deriv-ийг танилцуулж, тэдний арилжааны эргэлтээс өөрийн IB комиссоо авна. VOLO танд бэлэн материал, сургалт, брэнд, техникийн дэмжлэг өгнө.

  • Та Deriv-тэй шууд гэрээтэй, комиссоо шууд авна
  • VOLO-д төлөгдөх 20%-ийг Deriv өөрийн эх үүсвэрээс төлдөг
  • Таны комиссоос юу ч хасагдахгүй
→ Зорилт: 33 дэд түнш, 999 идэвхтэй MT5 арилжаачин. Одоогийн бодит тоог WhatsApp-аар асуугаарай.
VOLO-ийн гурван дүрэм

Гурван дүрэм. Өөр юу ч биш.

Арилжаачдын дийлэнх нь буруу таамаглалаас биш, буруу лотоос данс хоосолдог. Тиймээс бидний бүх сургалт, бүх дэмжлэг эдгээр гурван дүрмээс эхэлдэг. Индикатор, стратеги, зах зээлийн шинжилгээ — бүгд эдгээрийн дараа.

01

Лотоо тоол. Мэдрэмжээр бүү тавь.

Арилжаа нээхээсээ өмнө лотын хэмжээг тооцоолж гаргана. «Ойролцоогоор ингээд тавьчихъя» гэсэн лот бол лот биш, таамаг.

Лот = (Данс × Эрсдэл %) ÷ (Стоп пипс × Пипсийн үнэ)
02

Нэг арилжаанд дансныхаа 1%.

Нэг арилжаанд дансныхаа 1%-иас илүү хэмжээгээр эрсдэхгүй. Ингэснээр дараалан 10 удаа алдсан ч данс тань хэвээр үлдэнэ.

$500 данс → нэг арилжаанд дээд тал нь $5 эрсдэл
03

Өдөрт гурав алдвал хаа.

Гурав дахь алдагдал гарсан даруйд тэр өдрийн арилжааг зогсооно. Алдсанаа эргүүлж авах гэсэн арилжаа хамгийн үнэтэй байдаг.

Өдөрт дээд тал нь 3 удаагийн алдагдал

Яагаад энэ гурав вэ

Дансныхаа 50%-ийг алдсан арилжаачин анхны түвшиндээ эргэж хүрэхийн тулд 100% ашиг олох шаардлагатай болдог. 10% алдагдал 11.1% ашгаар нөхөгддөг бол 70% алдагдал 233% ашиг шаардана. Энэ тэнцвэргүй байдал нь эрсдэлийн удирдлага яагаад стратегиас чухал болохын шалтгаан юм — тооцоолуураар өөрөө шалгаж үзээрэй.

Алдагдал ба сэргэх математикАлдагдал шугаман биш. Данс их алдах тусам сэргэхэд шаардагдах ашиг тэсрэлттэй өснө. Тиймээс эрсдэлийн удирдлага стратегиас чухал.
Алдсан хувьСэргэхэд хэрэгтэй ашиг
10%
11.1%
25%
33.3%
50%
100%
70%
233.3%
90%
900%

Тооцоо: сэргэх % = алдагдал ÷ (1 − алдагдал). Энэ бол ямар ч арилжаачинд адил үйлчлэх математик — стратегиас хамаарахгүй.

Үнэгүй хэрэгсэл

Лот тооцоолуур

Бүртгэл шаардахгүй, данс шаардахгүй. Дүрэм 01-ийг практикт хэрэглэх хэрэгсэл — арилжаа нээхээсээ өмнө лотоо эндээс гаргаарай.

VOLO-ийн зөвлөмж: 1%. 2%-иас дээш бол дүрэм зөрчигдөж байна.
Хэрэгсэл тус бүрт өөр. MT5 дээр Тодорхойлолт (Specification) хэсгээс эсвэл Deriv-ийн хэрэгслийн жагсаалтаас нягтална уу. EUR/USD-ийн стандарт лотод ойролцоогоор $10.
Нээх ёстой лот
0.10
Нэг арилжааны боломжит алдагдал$5.00
Дараалан 10 алдвал−$50.00
Өдрийн дээд алдагдал (3 удаа)−$15.00
Данс 50% алдвал нөхөхөд+100%
VOLO-ийн гурван дүрэм · Дүрэм 01

Тооцоолол нь таны оруулсан тоонд үндэслэсэн математик үр дүн бөгөөд арилжааны зөвлөгөө биш. Бодит лотын доод хязгаар, шаталсан хэмжээ (lot step), захиалгын шаардлага брокерийн нөхцөлөөс хамаарна — гүйцэтгэхээсээ өмнө платформ дээрээ нягтлана уу.

74–89%

Хөшүүрэгтэй CFD арилжаа хийдэг хувийн хөрөнгө оруулагчдын дансны 74–89% нь алдагдал хүлээдэг. Энэ бол VOLO-ийн харилцагч байх эсэхээс үл хамаарах салбарын статистик. Бид үүнийг нуухын оронд эхний хуудсандаа тавьж байна — учир нь эрсдэлээ мэдээгүй хүн эрсдэлээ удирдаж чадахгүй.

Эх сурвалж: ESMA-ийн CFD зохицуулалтын судалгаа, ЕХ-ны брокеруудын нийтэлсэн тайлан
Ил тод байдал

Бид юу хийдэггүй

Санхүүгийн салбарт хамгийн их итгэл олж авдаг зүйл нь юу хийхээ хэлэх биш — юу хийхгүйгээ бичгээр хэлэх юм.

Бид таны данс руу хандахгүй
Deriv-ийн нэвтрэх нэр, нууц үг, хоёр шатлалт баталгаажуулалтын (2FA) кодыг бид хэзээ ч гуйхгүй. Хэн ч гуйвал энэ нь халдлагын дохио.
Бид орлого, зарлагын шимтгэл авахгүй
Мөнгө цэнэглэх, гаргах ажиллагаанд бид гүүр болохгүй, хувь авахгүй. Deriv-ийн IB дүрэм үүнийг хориглодог.
Бид ашгийн баталгаа гаргаж өгөхгүй
«Сард X%» гэсэн ямар ч тоо бид хэзээ ч хэлэхгүй. Хэлдэг хүн байвал түүнээс зайлсхий.
Бид хүн татахын тулд бэлэн мөнгө өгөхгүй
Хүн татахын тулд бэлэн мөнгө өгөх нь Deriv-ийн түншийн дүрмийн зөрчил. Бид үнэ цэнээр татдаг.
Бидний орлогын эх үүсвэр
Deriv бидэнд түншийн комисс төлдөг. Тухайн комисс нь бидний сонгосон түншийн төлөвлөгөөнөөс хамаарч арилжааны эргэлт дээр эсвэл таны данснаас Deriv-ийн олсон орлого дээр тооцогдож болно. Аль ч тохиолдолд бидний орлого таны арилжааны идэвхтэй байдалтай холбоотой — энэ бол ашиг сонирхлын зөрчил бөгөөд бид үүнийг нуухгүй.
Яг ямар зөрчил гарч болох вэ
Бид танд хэт олон арилжаа хийхийг (overtrading), хэт өндөр хөшүүрэг ашиглахыг санал болгож болзошгүй нөхцөл байдалд байна. Хэрэв бидний төлөвлөгөө нь Deriv-ийн орлогод суурилсан бол таны алдагдал бидний орлогод шууд бусаар нөлөөлж болзошгүй. Тиймээс бидний сургалт эрсдэлийн удирдлагаас эхэлдэг нь санамсаргүй зүйл биш.
Та үүнийг хэрхэн хянах вэ
Таны данс таны хяналтад байгаа. Хэн ч таны эрхгүйгээр арилжаа хийж чадахгүй. Copy trading-ийг ч та нэг товчоор салгана.

Бүрэн мэдэгдэл

Ашиг сонирхлын зөрчлийн дэлгэрэнгүй тайлбарыг эрх зүйн хэсэгт бичсэн.

Хэнд зориулав

Хоёр дахь дансаа нээж байгаа хүнд

Монголд арилжаа сурах гэсэн хүнд өдөрт хэдэн санал ирдэг: сигналын өрөө, «дансыг X дахин болгож өгнө» гэсэн уриалга, ашгийн дэлгэцийн зураг. Бид тэр зах зээлд өрсөлдөхгүй. Бид тэндээс гарсан хүнийг хүлээж авдаг.

Танил зураглал

Юу болсон байдаг вэ

Сигнал дагаж 2–3 сар арилжаалсан. Заримдаа ажилласан, заримдаа ажиллаагүй. Данс аажмаар багассан, эсвэл нэг өдөр бүрмөсөн шатсан. Хамгийн хэцүү нь — яагаад ингэснийг тайлбарлаж чадахгүй. Бүртгэл байхгүй, тоо байхгүй, зөвхөн мэдрэмж.

Бидний хийдэг зүйл

Юуг эхлээд тоолох вэ

Бид шинэ сигнал өгөхгүй. Хамгийн эхний ажил нь өнгөрсөн 20 арилжааг тоолж, тэдгээрийн хэд нь таны өөрийн шийдвэр, хэд нь бусдын үг байсныг гаргах юм. Тэр тоо гарсны дараа юуг засах нь өөрөө тодорхой болдог.

Хариуцлагын гурван шатлал

Хэн юуг хийдэг, хэн юуг хариуцдаг нь эхнээсээ тодорхой байх ёстой. Бид үүнийг бүрхэгдүүлэхгүй.

Шат 01

Бид сургана

Платформ, эрсдэлийн удирдлага, лот тооцоолол, сэтгэл зүй. Материал, хэрэгсэл, техникийн дэмжлэг.

Бидний хариуцлага
Шат 02

Та бүртгэнэ

Арилжаа бүрээ тэмдэглэлдээ бичнэ — оролтын шалтгаан, эрсдэлийн хэмжээ, үр дүн, дүгнэлт. Бид таны өмнөөс бүртгэж чадахгүй.

Хамтын ажил
Шат 03

Та шийднэ

Оролт, гаралт, лотын хэмжээ, хэзээ зогсох — бүх шийдвэр таных. Ашиг, алдагдал хоёулаа таны шийдвэрийн үр дүн.

Таны хариуцлага
Сонголт 01 · Гол үйл ажиллагаа

MT5 / CFD арилжаа

Сүлжээний комиссын дийлэнх хувь эндээс гардаг. Тиймээс бидний хамгийн сайн материал, хамгийн ойр дэмжлэг ч энд байна. Гэхдээ хамгийн их сурах шаардлага ч эндээ байна.

24/7 · Synthetic

Derived Indices

Volatility 10/25/50/75/100, Step Index, Boom & Crash, Jump Indices, Range Break. Эдгээр нь Deriv-ийн алгоритмаар үүсдэг синтетик хэрэгсэл — амралтын өдөр ч, шөнө ч зогсдоггүй. Эдийн засгийн мэдээнд шууд хамаарахгүй тул техник шинжилгээ илүү тогтвортой ажилладаг.

Зах зээлийн цагаар

Forex, металл, крипто, индекс

Гол ба хоёрдогч валютын хос (major/minor), алт/мөнгө, BTC/ETH CFD, олон улсын хувьцааны индекс. Эдгээр нь эдийн засгийн календарь, мэдээнд хүчтэй хариу үзүүлдэг тул макро шинжилгээ (fundamental) шаардана.

Аль хоёроос эхлэх нь дээр вэ?

Шинэ арилжаачинд бид Volatility 75 (1s) эсвэл Step Index-ээр эхлэхийг зөвлөдөг — тэдгээрийн хэлбэлзэл тогтвортой, зөрүү (spread) ойлгомжтой, мэдээний шок байхгүй. Гэхдээ «тогтвортой хэлбэлзэл» гэдэг нь «аюулгүй» гэсэн үг биш: хөшүүрэг л алдагдлыг хурдасгадаг.

Эрсдэлийн удирдлагын дүрмүүд

Гурав нь VOLO-ийн гурван дүрмийн үндсэн агуулга, дөрөв дэх нь тэдгээрийг гүйцэтгэх нөхцөл.

ДүрэмТайлбар
Нэг арилжаа — 1%Нэг арилжаанд дансныхаа 1%-иас илүү хэмжээгээр эрсдэхгүй. $200 данс бол нэг арилжааны боломжит алдагдал $2-оос хэтрэхгүй.
Stop lossПозици нээхээс өмнө stop loss тавигдсан байна. «Ухаанаараа хааж байя» гэдэг нь стоп биш.
Өдрийн хязгаарӨдөрт 3 удаа алдвал тэр өдөр платформыг хаана. Сэтгэл хөдлөлөөр эргүүлж авах гэсэн арилжаа хамгийн үнэтэй.
Лот тооцоололЛотыг мэдрэмжээр бус формулаар гаргана: Лот = (Данс × Эрсдэлийн %) ÷ (Stop loss пипс × Пипсийн үнэ).

Аль данс танд тохирох вэ

ДансПлатформХэрэгсэлХэнд
Демо (дадлагын)MT5 / cTraderБүх хэрэгсэл, виртуал хөрөнгөБүх шинэ хэрэглэгч. Бидний шаардлага: 2 долоо хоног.
MT5 StandardMT5Derived Indices, Forex, крипто, металлЭхлэгч. Derived Indices арилжаалах гол данс.
MT5 FinancialMT5Forex, хувьцаа, индекс, металлУламжлалт зах зээл, макро шинжилгээ хийдэг хүн.
cTradercTraderForex, CFD + copy tradingСтратеги дагахыг хүсэгч.

Зөрүү (spread), шимтгэл, хөшүүргийн бодит нөхцөл цаг тухайд өөрчлөгддөг тул тоог бид энд бичихгүй — Deriv-ийн сайтаас өөрөө нягтлана уу.

Сонголт 02 · Нэмэлт үйлчилгээ

cTrader Copy Trading

Deriv cTrader дээрх VoloTradingTeam (VoloTT) стратегийг өөрийн данснаасаа дагаж хуулбарлах боломж. Ашиг, алдагдал хоёулаа бүхэлдээ таны данснаас гарна. Үр дүнг хэн ч батлахгүй.

● Стратеги ажиллаж байна · Арилжаачин: VoloTT · Гүйцэтгэлийн түүх: богино

Эхлээд шударга байх нь

Бид үүнийг гол бүтээгдэхүүн болгож сурталчлахгүй. Стратегийн гүйцэтгэлийн түүх (track record) хараахан хангалттай урт биш байна. Стратегийг VoloTT нэрээр арилжаа хийдэг VOLO Network-ийн үүсгэн байгуулагч өөрөө хөтөлдөг — бүх позици cTrader дээр бодит цагт харагдана. Хэрэв та өдөрт нэг цаг зав гаргаж сурах боломжтой бол бид MT5-ийн сонголтыг зөвлөнө.

ҮзүүлэлтУтгаЮу гэсэн үг
Стратегийн нэрVoloTradingTeamcTrader дээр нэр солигдох боломжгүй
ПлатформDeriv cTraderСтратеги нийлүүлэгч (Strategy Provider) режим
Ашгийн шимтгэл30%Зөвхөн дээд түвшнээс дээш гарсан шинэ ашгаас
Хамгийн их бууралт (max balance drawdown)→ cTrader дээр харахХамгийн чухал үзүүлэлт. Ашгийн хувиас өмнө үүнийг хар.
Ажилласан хугацаа→ cTrader дээр харах12 сараас доош хугацааны түүхээр дүгнэлт хийхэд хангалтгүй
Хөрөнгө удирдалтБайхгүйХөрөнгө таны Deriv данснаа хэвээр
Удирдлага / эргэлтийн шимтгэл0Зөвхөн ашгийн шимтгэл авна

Шимтгэл хэрхэн, хэзээ тооцогддог вэ

Ашгийн шимтгэлийг данс өмнө хүрсэн дээд түвшнээс дээш гарсан шинэ ашгаас л тооцно. Үүнийг cTrader-ийн албан ёсны нэр томьёогоор High Water Mark (HWM) гэдэг. Дагаж эхлэх үед HWM нь таны анхны хөрөнгө оруулалтын дүнтэй тэнцүү байна. Сар бүрийн 1-нд тухайн сарын эцсийн хөрөнгө (equity) болон HWM хоёрын зөрүүнээс шимтгэл тооцогдож, таны данснаас суутгагдана. Суутгасны дараа шимтгэл хасахаас өмнөх хөрөнгийн дүн нь өмнөх HWM-ээс давсан бол шинэ HWM болно.

ҮеДансны хөрөнгөШимтгэл (30%)HWM
1 сарын эцэс$1,000 → $1,200$200-ийн 30% = $60$1,200 болов
2 сарын эцэс$1,200 → $1,050$0 — дээд түвшнээс доош$1,200 хэвээр
3 сарын эцэс$1,050 → $1,250$1,200-аас дээш $50-ийн 30% = $15$1,250 болов
4 сарын эцэс$1,250 → $1,250$0 — шинэ ашиг байхгүй$1,250 хэвээр

Тоонууд нь механикийг тайлбарлах жишээ — ямар нэг таамаглал биш. Шимтгэл нь зөвхөн сарын эхээр биш, дараах дөрвөн тохиолдолд тооцогдож суутгагдана: сар бүрийн 1-нд; стратеги нийлүүлэгч стратегиа зогсоовол; та дагахаа болиход; та copy trading данснаасаа хөрөнгө татахад. Эх сурвалж: cTrader-ийн албан ёсны заавар.

Хэрхэн хуулбарлагддаг вэ
Арилжаа нь таны хөрөнгө болон стратеги нийлүүлэгчийн хөрөнгийн харьцаагаар автоматаар хуулбарлагдана. Өөрөөр хэлбэл таны данс жижиг бол позиц нь мөн пропорциональ жижиг байна — та нийлүүлэгчийн лоттой ижил лот авахгүй.
Хөрөнгийн байршил
Таны хөрөнгө зөвхөн таны өөрийн Deriv cTrader данс дээр байна. VOLO хөрөнгө хадгалахгүй, шилжүүлэхгүй. Тиймээс «хөрөнгийг хамгаалах» биш — бид хөрөнгөнд хүрдэггүй.
Таны хяналтад юу байдаг вэ
Хөрөнгийн зогсоох түвшин (equity stop loss) тавих, хөрөнгө нэмэх эсвэл татах, дагахаа болих — бүгд таны хяналтад. Салгасан даруйд шинэ позиц хуулбарлагдахаа болино.
Бусад шимтгэл байхгүй
cTrader дээр стратеги нийлүүлэгч гурван төрлийн шимтгэл тогтоох боломжтой: ашгийн шимтгэл, удирдлагын шимтгэл (жилийн, ашгаас үл хамааран), эргэлтийн шимтгэл (лот тутамд). VoloTradingTeam зөвхөн ашгийн шимтгэл авдаг — удирдлагын болон эргэлтийн шимтгэл тэг.
Алдагдлын хариуцлага
Алдагдал бүхэлдээ таны данснаас гардаг. VOLO алдагдлыг нөхөх ямар ч үүрэг хүлээхгүй, нөхөх сан ч байхгүй.
Боловсрол

VOLO Академи

Монгол хэл дээрх бүтэцтэй сургалт. Сигнал биш, ур чадвар. Бид сигнал зардаггүй, учир нь сигнал дагасан хүн зах зээл өөрчлөгдөхөд юу ч хийж чадахгүй болдог.

Платформ & хэрэгсэл

Deriv-ийн бүтээгдэхүүнүүд, MT5-ийн интерфейс, cTrader, захиалгын төрлүүд (market, limit, stop), зөрүү (spread) ба шөнийн хүү (swap), Derived Indices-ийн онцлог, contract size ба пипсийн үнэ.

Эрсдэл ба хөрөнгийн удирдлага

VOLO-ийн гурван дүрэм, лот тооцоолол, хөшүүрэг ба барьцаа (margin), drawdown-ийн математик (50% алдвал 100% ашиг хэрэгтэй), позицийн хэмжээ, өдрийн/сарын хязгаар, арилжааны тэмдэглэл хөтлөх аргачлал.

Техник шинжилгээ

Зах зээлийн бүтэц (HH/HL, LH/LL), дэмжлэг ба хоригийн түвшин, тренд, дундаж шугам (moving average), RSI/MACD-ийн зөв ба буруу хэрэглээ, хугацааны хэд хэдэн хүрээгээр шинжлэх, оролт-гаралтын шалгуур бичих.

Арилжааны сэтгэл зүй

Алдсанаа эргүүлэх гэсэн арилжаа (revenge trading), бусдаас хоцрох гэсэн сандрал (FOMO), аль хэдийн алдсандаа зууралдах, өөртөө хэтэрхий итгэх. Хяналтаа алдах үе (tilt)-ийг хэрхэн таних, өдрийн дүрэм, арилжааны бус амьдралын үүрэг.

Юуг бид зардаггүй

Сигнал, «гарантитай» робот (EA), signal group-ийн эрх, эсвэл «$X төлж VIP бол» гэсэн ямар ч бүтээгдэхүүн. Академийн материал VOLO сүлжээний харилцагчдад үнэ төлбөргүй.

Ашиг сонирхлын мэдэгдэл

VOLO нь Deriv-ийн танилцуулах түнш бөгөөд танай арилжааны эргэлтээс буцаан олголт хэлбэрээр орлого олдог. Тиймээс бидний сургалт хэдий чинээ шударга байлаа ч, бид арилжаа хийхийг дэмжих эрх ашигтай тал байна. Үүнийг мэдсэн байх нь таны эрх.

Зургаан алхам

Хэрхэн эхлэх вэ

Доорх дарааллаар явбал ойролцоогоор 40 минутад арилжаанд бэлэн болно. Аль ч шатанд гацвал WhatsApp эсвэл Discord дээр бичээрэй.

VOLO-ийн линкээр Deriv данс нээх

И-мэйл хаяг, нууц үг, харьяа улсаа оруулна. Ойролцоогоор 5 минут.

Deriv данс аль хэдийн байгаа бол шинэ данс нээх шаардлагагүй — Deriv-т өөрийн дансыг танилцуулах түншид холбуулах хүсэлт гаргах журам байдаг. Дараагийн алхмыг үзнэ үү.

Бүртгэлийн явцад танилцуулах код асуувал: WPMUATJHCKC7

Байгаа данс байвал — Deriv-т холбуулах хүсэлт

Хүсэлтийг Deriv-ийн дэмжлэгийн үйлчилгээгээр дараах дарааллаар гаргана:

  1. Өөрийн бүртгэлээр deriv.com-д нэвтрэх
  2. Live chat нээж Talk to us → Affiliate/IB support → Introducing broker → IB registration цэсийг сонгох
  3. Өөрийн CR дугаар болон бүртгэлтэй и-мэйл хаягаа өгөх
  4. Хүсэлтээ бичих: «I want to link my trading account under VOLO Network IB.» — VOLO-ийн түншийн дугаарыг бид танд шууд илгээнэ

Хэрэглэгчийн баталгаажуулалт (KYC)

Хэрэгтэй: (1) хүчинтэй үнэмлэх эсвэл гадаад паспорт, (2) хаягийн баталгаа — банкны хуулга, коммунал төлбөрийн баримт (3 сараас доош). Зураг тод, дөрвөн өнцөг бүтэн. Ихэвчлэн 1–24 цагт батлагдана.

Арилжааны данс үүсгэх

Deriv-ийн хяналтын самбар (dashboard) → CFDs. MT5 Standard/Financial нь Derived Indices болон Forex-д. cTrader нь copy trading-д. Хажууд нь Демо (дадлагын) данс үүсгэ — үүнийг эхлээд ашиглана.

Дадлагын данс дээр 2 долоо хоног

Бодит хөрөнгө орохоос өмнөх хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт. Хамгийн багадаа 30 арилжаа хийж, арилжааны тэмдэглэлдээ бүртгэ. Бид үүнийг хамтдаа хянана.

Цэнэглэх (өөрөө)

Deriv-ийн төлбөрийн хэсэг (cashier)-ээс банк карт, крипто, эсвэл бусад аргаар та өөрөө цэнэглэнэ. VOLO болон дэд түншүүд мөнгө хүлээж авахгүй, гүүр болохгүй, шимтгэл авахгүй. Хэн ч «би цэнэглээд өгье» гэвэл — тэр VOLO-ийн хүн биш.

Бэлтгэл хичээлийн цаг

WhatsApp эсвэл Discord дээр бичээд бэлтгэл хичээлийн цаг авна. Платформ тохиргоо, лот тооцоолуур, арилжааны төлөвлөгөө хамтдаа боловсруулна.

Холбуулах хүсэлтийн талаар гурван зүйлийг тодорхой хэлье

Хүсэлтийг та өөрөө Deriv-т гаргана. Бид таны өмнөөс хандахгүй, таны нэвтрэх мэдээллийг авахгүй.

Сүүлийн 3 сарын дотор түншээ сольсон бол Deriv-ийн 3 сарын хүлээх дүрэм хамаарч болно.

Шийдвэрийг зөвхөн Deriv гаргана — бид баталгаа гаргаж өгөх боломжгүй. Хүсэлт батлагдаагүй ч сургалтын дэмжлэг тань хэвээр байна.

Хэзээ ч хийж болохгүй зүйлс

Нэвтрэх мэдээллээ хэн нэгэнд өгөх
VOLO-ийн ажилтан, дэд түнш, «админ» гэх хэн ч таны нууц үг, 2FA код, нэг удаагийн код (OTP)-ыг гуйхгүй. Гуйсан хүн бол хууран мэхлэгч.
Хувь хүний данс руу мөнгө шилжүүлэх
Цэнэглэлт зөвхөн Deriv-ийн албан ёсны төлбөрийн хэсгээр. Хувь хүний банкны данс, крипто хаяг руу шилжүүлэх ямар ч тохиолдол байхгүй.
«Дансыг X дахин болгож өгнө» гэсэн саналд орох
«$100 цэнэглэ, бид $1,000 болгож өгье» төрлийн санал нь ашгийн баталгаа бөгөөд Deriv-ийн түншийн дүрмийн зөрчил. Ийм санал тавьсан тал алдагдлыг хариуцдаггүй — амлалт нь олон нийтэд, татгалзал нь хувийн чатад байдаг.
Сигнал, хаалттай өрөөний төлөө тодорхой дүн цэнэглэх
«X доллар цэнэглэвэл сигналын өрөөнд нэмнэ» гэсэн нөхцөл нь таныг бэлэн бус байхад мөнгө оруулахад түлхдэг. Цэнэглэх дүнг зөвхөн та өөрөө, өөрийн алдаж болох хэмжээгээр шийднэ.
Дансны дэлгэцийн зургийг хувийн чат руу илгээх
Баланс, позици, дансны дугаар — эдгээрийг хэн нэгний хувийн Telegram, Messenger руу илгээх ямар ч шаардлага байхгүй. VOLO ийм зураг гуйхгүй.
Баталгаатай ашигт итгэх
«Сард 30%», «алдагдалгүй» гэсэн ямар ч санал — VOLO-с гараагүй. Дэлгэцийн зураг харуулсан байсан ч.
Урамшууллын төлөө дансны нууц үг илгээх
Зарим байгууллага урамшуулал олгохын тулд арилжааны дансны investor password-ыг чатаар илгээхийг шаарддаг. Тэр нууц үг зөвхөн харах эрхтэй ч, дансны бүх позици, түүх, балансыг гуравдагч талд нээж өгнө. Ямар ч урамшуулал үүнийг зөвтгөхгүй.
«Алдагдлыг нөхөж өгнө» гэсэн схемд орох
Алдагдлын тодорхой хувийг кредит урамшуулал болгож буцаах санал нь алдагдлыг хэвийн болгож, нэмэлт арилжаанд түлхдэг. VOLO ийм схем зохион байгуулахгүй, аль нэгэнд зуучлахгүй.
Сонголт 03 · Түншлэлийн хөтөлбөр

Дэд түнш (Sub-IB) болох

Өөрийн хамт олон, дагагч, найз нөхөддөө Deriv-ийг танилцуулж, тэдний арилжааны эргэлтээс IB комисс аваарай. Та Deriv-тэй шууд гэрээ байгуулж, комиссоо Deriv-ээс шууд авна — VOLO дундаас хасахгүй.

Дэд түншийн 20% хэрхэн ажилладаг вэ

Deriv-ийн Master Partner хөтөлбөрийн дүрмээр, Deriv нь Master IB-д дэд түншийн комиссын 20%-тай тэнцэх нэмэлт төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлдөг. Энэ нь дэд түншийн комиссоос хасагддаггүй.

ТалХүлээж авах
Дэд түншӨөрийн олсон харилцагчийн IB комиссын 100%
VOLO (Master)Тэрхүү комиссын 20%-тай тэнцэх дүн — Deriv-ийн өөрийн сангаас
ХарилцагчЯмар ч нэмэлт зардал байхгүй. Зөрүү (spread) хэвээр.

Тиймээс бид дэд түншээ элсүүлэхдээ хувь хуваалцахыг гуйдаггүй. Хөтөлбөрийн бүтцийг Deriv-ийн албан ёсны түншийн нөхцөлөөр өөрөө нягтлана уу.

Гэрээ Deriv-тэй
Та Deriv-ийн түншийн дүрмийг өөрөө хүлээн зөвшөөрч, өөрийн хяналтын самбар, өөрийн линк, өөрийн тайлантай болно.
Комисс шууд ирдэг
MT5/cTrader-ийн CFD комисс өдөр тутам, options-ийн комисс сар тутам таны данс руу Deriv-ээс шууд.
Таталт таны хяналтад
Комиссоо Deriv-ийн төлбөрийн хэсгээр өөрөө татна. VOLO дундуур гүйлгээ хийхгүй.
Гарах эрх
Та VOLO сүлжээнээс гарсан ч Deriv-тэй байгуулсан түншлэл, харилцагчид тань таны хяналтад хэвээр.

Түншийн дэмжлэгийн пакет

Брэнд

Бэлэн материал

Монгол хэл дээрх постын загвар, презентаци, тайлбар видео, брэндийн хөрөнгө.

Сургалт

Түншийн бэлтгэл

Deriv-ийн хяналтын самбар, комиссын төлөвлөгөө сонгох, тайлан унших, харилцагчийн асуултад хариулах.

Дэмжлэг

Техникийн дэмжлэг

Танай харилцагчийн KYC, платформ, cTrader тохиргооны асуудлыг бид хамтдаа шийднэ.

Дэд түншийн хориотой үйлдлүүд

Эдгээрийн аль нэгийг зөрчсөн тохиолдолд Deriv түншлэлийг цуцлах эрхтэй бөгөөд VOLO сүлжээнээс шууд хасагдана. Хэлэлцээ байхгүй.

Харилцагчийн орлого, зарлаганд гүүр болох, шимтгэл авах
Мөнгө хүлээж авах, өөрийн данс/крипто хаягаар цэнэглэх, тэрний төлөө хувь авах — бүрэн хориотой.
Ашгийн баталгаа, тодорхой тоо хэлэх
«Сард X%», «алдагдалгүй», «гарантитай» гэх ямар ч илэрхийлэл — маркетингийн материал, чат, дуудлагад ч.
Бэлэн мөнгөний танилцуулах бонус
«Бүртгүүлбэл X₮ авна» гэсэн санал Deriv-ийн түншийн дүрмийн зөрчил.
Харилцагчийн дансыг өөрөө удирдах
Харилцагчийн нэвтрэх мэдээллийг авах, түүний өмнөөс арилжаа хийх нь лицензгүй хөрөнгө удирдалт болно.
Алдагдал нөхөх сан, «даатгал» хэлбэрийн схем
Харилцагчдын хураамжийг нэгтгэж алдагдал нөхөх схем нь лицензгүй даатгалын шинжтэй бөгөөд VOLO сүлжээнд хориотой.

Дээрх нь Deriv-ийн түншийн бүртгэлийн холбоос — бүртгүүлж, батлагдсаны дараа та VOLO сүлжээний дэд түнш болно. Асуулт байвал өмнө нь дараах сувгийн аль нэгээр холбогдоод 3 зүйлийг бичээрэй: (1) өөрийн хамт олон, дагагчийн тухай, (2) арилжааны туршлага, (3) яагаад VOLO. Бид 48 цагийн дотор хариулна.

Эсвэл сошиал сувгаар холбогд
Мэдээлэл

Мэдээ & шинжилгээ

Deriv платформын шинэчлэлт, зах зээлийн боловсролын тэмдэглэл, сүлжээний мэдээ. Бүх постод эх сурвалж бичигдэнэ. Сигнал, оролтын цэг бид оруулдаггүй.

Платформ · 2026 · 08

Deriv cTrader дээрх стратеги нийлүүлэгчийн режим: юуг эргүүлж болохгүй вэ

cTrader дээр данснаа Strategy Provider болгож хөрвүүлэх шийдвэр нь эргэж буцалтгүй, стратегийн нэр ч дараа солигдохгүй. Copy trading-ийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа арилжаачдад бид нэрээ болон шимтгэлийн бүтцээ бичгээр тодорхойлж, дараа нь л хөрвүүлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: cTrader / Deriv албан ёсны заавар
Боловсрол · 2026 · 08

Drawdown-ийн математик: 50% алдвал 100% ашиг хэрэгтэй

Дансны 50%-ийг алдсан арилжаачин анхны түвшиндээ буцаж хүрэхийн тулд 100% ашиг олох шаардлагатай болдог. 10% алдагдал 11.1% ашгаар нөхөгддөг бол 70% алдагдал 233% ашиг шаардана. Энэ тэгш бус байдал нь эрсдэлийн удирдлага яагаад стратегиас чухал болохын шалтгаан.

Эх сурвалж: VOLO Академи, эрсдэлийн удирдлагын хэсэг
Аюулгүй байдал · 2026 · 07

«Би цэнэглээд өгье» гэсэн санал бол халдлагын дохио

Монголын арилжаачдын дунд гуравдагч тал мөнгө цэнэглэж, шимтгэл авах практик тархсан. Энэ нь брокерийн түншийн дүрмийн зөрчил төдийгүй хөрөнгө алдах хамгийн түгээмэл шалтгаан болж байна. Цэнэглэлт зөвхөн брокерийн албан ёсны төлбөрийн хэсгээр хийгдэх ёстой.

Эх сурвалж: Deriv түншийн нөхцөл, VOLO дотоод дүрэм
Бидний тухай

Юу бид байна, юу бид биш

VOLO бол Латин хэлний «нисэх, тэмүүлэх» гэсэн үг. Санхүүгийн зах зээлд Volatility (хэлбэлзэл) болон Volume (эргэлт) гэсэн хоёр үгтэй ч холбогддог. Гэхдээ брэндийн үлгэр домгоос илүү чухал нь — бид яг ямар бизнес болохыг тодорхой хэлэх юм.

Бид ЮУ болно

Боловсрол & түншлэлийн сүлжээ

Deriv брокерийн танилцуулах түнш (Introducing Broker / Affiliate). Бид арилжаачдыг сургаж, платформын техникийн дэмжлэг үзүүлж, дэд түншүүдээ бүрдүүлдэг. Орлогоо Deriv-ээс буцаан олголт болон нэмэлт төлбөр хэлбэрээр авдаг.

Бид ЮУ БИШ

Брокер, сан, зөвлөх биш

Бид брокер биш — арилжаа гүйцэтгэдэггүй. Хөрөнгө оруулалтын менежер биш — хөрөнгө удирдахгүй, хадгалахгүй. Лицензтэй санхүүгийн зөвлөх биш — хувь хүнд тохирсон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөхгүй. Даатгагч биш — алдагдал нөхөхгүй.

Орлогын гурван эх үүсвэр

Эх үүсвэрХэнээсОдоогийн эзлэх хувь
MT5 / CFD буцаан олголтDeriv-ээс, харилцагчийн арилжааны эргэлтээс~94%
cTrader ашгийн шимтгэлСтратегийг дагагчийн шинэ ашгаас (30%)~6%
Дэд түншийн 20%Deriv-ийн өөрийн эх үүсвэрээс (20%)Хөгжиж байна

Бидний хамгийн том бүтцийн эрсдэл

Одоогоор орлогын дийлэнх хувь харьцангуй бага тооны арилжаачнаас гардаг. Энэ нь тогтворгүй бүтэц бөгөөд бид үүнийг нуухгүй. Дараагийн үе шатны гол зорилт нь идэвхтэй арилжаачдын тоог өсгөж төвлөрлийг тараах юм — 1,000 дагагч биш, 20 идэвхтэй MT5 арилжаачин.

Гурван үе шат

Дараагийн үе шат руу орохын өмнө гурван нөхцөл бүрэн хангагдана: (1) 20 идэвхтэй MT5 арилжаачин, (2) 12 сарын cTrader track record, (3) нэг харилцагчийн орлогын эзлэх хувь 25%-иас доош.

Одоо энд

Монголын бааз

Монгол хэл дээрх боловсролын систем, дэд түншийн сүлжээ, техникийн дэмжлэгийн процесс. Ганц хүний удирдах хүчин чадалд тохирсон бүтэц.

Дараагийн шат

Төв Ази

Казахстан, Узбекистан, ОХУ — орос хэл дээрх контент, орон нутгийн дэд түншүүд. Зөвхөн дээрх 3 нөхцөл хангагдсаны дараа.

Урт хугацаа

Олон улсын платформ

Англи хэл дээрх олон улсын сүлжээ. Virgin Group-ийн олон брэндийн холдинг бүтцийг үлгэр авсан загвар.

Холбоо барих

Бидэн дээр ирж болно

Онлайн IB-ийн хамгийн том сул тал бол хаяг байхгүй байдал. Бид оффистой — цаг тохироод ирж, шууд уулзаж, платформыг хамтдаа тохируулж болно.

Оффис

Зоос Гоёл оффис, 301 тоот

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Зоос Гоёл оффис, 301 тоот

Ирэхээсээ өмнө цаг тохирох нь зүйтэй — хувийн бэлтгэл хичээл 60 минут авдаг.
Утас

+976 7244 6670+976 9823 8888

Ажлын өдрүүдэд. Дансны нууц үг, нэвтрэх код, төлбөрийн мэдээллийг бид утсаар хэзээ ч асуухгүй.
И-мэйл

info@volonetwork.com

Түншлэл, хамтын ажиллагааны санал. Сувгуудын бүрэн жагсаалтыг доор үзнэ үү.

Сувгууд

Дээрх хаягууд л VOLO Network-ийн албан ёсны суваг. Өөр нэрээр «VOLO» гэж холбогдвол бидэнд мэдэгдээрэй. Бид ямар ч сувгаар нэвтрэх нэр, нууц үг, 2FA код гуйхгүй.

Аюулгүй байдлын санамж

Дээрх хаяг, утас, сувгууд л VOLO Network-ийн албан ёсны холбоо барих цэг. Өөр дугаар, өөр групп, өөр «админ» VOLO гэж холбогдвол бидэнд мэдэгдээрэй. Бид мөнгө хүлээж авахгүй, нэвтрэх мэдээлэл гуйхгүй.

FAQ

Асуулт & хариулт

Үндсэн зүйлс

VOLO Network бол брокер уу?
Үгүй. Бид Deriv брокерийн танилцуулах түнш (IB / Affiliate). Арилжаа Deriv-ийн платформ дээр, Deriv-ийн лицензийн дор гүйцэтгэгддэг. Бид боловсрол, техникийн дэмжлэг үзүүлдэг.
Би VOLO-д ямар нэг төлбөр төлөх үү?
MT5/CFD арилжаа болон сургалтад — үгүй. Бидний орлого Deriv-ийн буцаан олголтоос гардаг. cTrader copy trading-ийг сонговол зөвхөн шинэ ашгаас 30% ашгийн шимтгэл дээд түвшний зарчмаар тооцогдоно.
Линкээр бүртгүүлэх нь миний зөрүү (spread)-г өсгөх үү?
Үгүй. IB буцаан олголт нь Deriv-ийн өөрийн комиссоос хуваалцдаг тул таны арилжааны нөхцөл ердийн Deriv харилцагчтай ижил байна.
Би өмнө нь Deriv данс нээсэн. Холбуулж болох уу?
Боломжтой. Deriv-т өөрийн дансыг танилцуулах түншид холбуулах хүсэлт гаргах журам байдаг: (1) өөрийн бүртгэлээр deriv.com-д нэвтрэх → (2) live chat дээр Talk to us → Affiliate/IB support → Introducing broker → IB registration → (3) CR дугаар, бүртгэлтэй и-мэйл хаягаа өгөх → (4) VOLO-ийн түншийн дугаарыг зааж хүсэлт гаргах.

Анхаарах: хүсэлтийг та өөрөө гаргана, шийдвэрийг Deriv гаргана — бид баталгаа гаргах боломжгүй. Сүүлийн 3 сарын дотор түншээ сольсон бол Deriv-ийн 3 сарын хүлээх дүрэм хамаарч болно. Хүсэлт батлагдаагүй ч сургалтын дэмжлэг тань хэвээр.
Хамгийн бага эхлэх хөрөнгө хэд вэ?
Техникийн хувьд Deriv-д хамгийн бага дүн бага. Гэхдээ эрсдэлээ бодитоор удирдахад жижиг данс дээр 1% дүрэм ажиллуулахад лотын хязгаарлалт тулгардаг. Бид демо дээр 2 долоо хоног, дараа нь алдаж болох хэмжээний дүнгээр эхлэхийг зөвлөнө.

MT5 / CFD арилжаа

Derived Indices гэж юу вэ?
Deriv-ийн алгоритмаар үүсдэг синтетик хэрэгслүүд — Volatility Indices, Step Index, Boom/Crash, Jump Indices. Бодит зах зээлийн үнэд шууд хамаарахгүй тул 24/7, амралтын өдөр ч арилжаалагддаг. Эдийн засгийн мэдээний шок байхгүй ч хэлбэлзэл нь бодитой, алдагдлын эрсдэл нь бүрэн хэвээр.
Ямар хөшүүрэг ашиглах нь зөв вэ?
Бид тодорхой тоо «заавал ингэ» гэж заадаггүй — эцсийн шийдвэр таны. Гэхдээ шинэ арилжаачдад 1:100-аас доош тохируулж эхлэхийг зөвлөдөг. Өндөр хөшүүрэг ашгийг биш, алдагдлын хурдыг өсгөдөг.
VOLO сигнал өгдөг үү?
Үгүй. Бид сигнал зардаггүй, «оролтын цэг» тараадаггүй. Discord дээр чарт хуваалцах, шинжилгээ хэлэлцэх хэлэлцүүлэг байдаг ч энэ нь зөвлөгөө биш, боловсролын харилцан үйлдэл.
Робот (EA) ашиглаж болох уу?
Deriv MT5 дээр EA ашиглах боломжтой. Гэхдээ VOLO «гарантитай» робот сурталчилдаггүй, зардаггүй. Гуравдагч талын робот ашигласнаас үүсэх эрсдэлийг та өөрөө хариуцна.

Copy Trading

Хөрөнгө хэн дээр байдаг вэ?
Таны өөрийн Deriv cTrader данс дээр. VOLO хөрөнгө хадгалахгүй, шилжүүлэхгүй, таны нэвтрэх эрхийг авахгүй.
Ашгийн шимтгэл хэрхэн тооцогддог вэ?
30%. Зөвхөн данс өмнө хүрсэн дээд түвшнээс дээш гарсан шинэ ашгаас тооцно (дээд түвшний зарчим, High Water Mark). Алдагдал гарвал тэрийг нөхөж дээд түвшнээ давах хүртэл шимтгэл авахгүй.
Ямар ч үед салгаж болох уу?
Тийм. Дагахаа болих шийдвэр бүрэн таны хяналтад. Салгасан даруйд шинэ позици хуулбарлагдахаа болино.
Алдагдал гарвал VOLO нөхөх үү?
Үгүй. Алдагдал бүхэлдээ таны данснаас гардаг. VOLO-д алдагдал нөхөх сан байхгүй бөгөөд ийм схем нь лицензгүй даатгалын шинжтэй тул бид үүнийг хийхгүй.

Sub-IB түншлэл

Дэд түншийн 20% миний комиссоос хасагдах уу?
Үгүй. Deriv-ийн Master Partner хөтөлбөрийн дүрмээр тэрхүү дүнг Deriv өөрийн эх үүсвэрээс төлдөг. Та өөрийн олсон харилцагчийн IB комиссын 100%-ийг авна.
Комиссоо хэрхэн татах вэ?
Deriv-ийн төлбөрийн хэсгээр өөрөө. Комисс таны Deriv данс руу шууд ирдэг — VOLO дундуур гүйлгээ хийхгүй.
Арилжааны туршлага хэр хэрэгтэй вэ?
Эксперт байх шаардлагагүй ч платформыг өөрөө ойлгосон байх ёстой. Бид өөрөө демо дээр 2 долоо хоног ажиллаагүй хүнийг дэд түншээр авдаггүй — тайлбарлаж чадахгүй зүйлээ сурталчлах нь харилцагчид эрсдэл дагуулдаг.
Харилцагчийн цэнэглэлтээс шимтгэл авч болох уу?
Болохгүй. Мөнгө цэнэглэх/гаргах ажиллагаанд гүүр болох, шимтгэл авах нь Deriv-ийн IB дүрмийн зөрчил бөгөөд VOLO сүлжээнээс шууд хасагдах шалтгаан.

Эрсдэл & аюулгүй байдал

Хэн нэгэн миний Deriv нууц үгийг гуйвал?
Тэр хүн VOLO-ийн хүн биш. Бид нэвтрэх нэр, нууц үг, 2FA код, нэг удаагийн код (OTP)-ыг хэзээ ч гуйхгүй. Ийм тохиолдол гарвал шууд бидэнд мэдэгдээрэй.
Хэн нэгэн урамшууллын төлөө investor password гуйвал?
Татгалзана. Investor password нь зөвхөн харах эрхтэй боловч дансны бүх позици, арилжааны түүх, балансыг харуулдаг. Тэр мэдээллийг чатаар илгээх нь аюулгүй байдлын шалгуурыг бүрэн зөрчинө. VOLO ямар ч урамшууллын төлөө дансны ямар ч нууц үгийг гуйхгүй.
VOLO алдагдлын хэсгийг нөхөж өгдөг үү?
Үгүй. Алдагдлын хувийг кредит урамшуулал болгож буцаах схем нь лицензгүй даатгалын шинжтэй бөгөөд арилжаачныг нэмэлт эрсдэл авахад түлхдэг. Бид ийм хөтөлбөр зохион байгуулахгүй, гуравдагч талын ийм хөтөлбөрт зуучлахгүй.
«Дансыг X дахин болгож өгнө» гэсэн санал ирвэл?
Татгалзана. Тодорхой ашгийн дүн, хувь, дахин олшруулалт амлах нь Deriv-ийн түншийн дүрмийн зөрчил бөгөөд лицензгүй хөрөнгө удирдалтын шинжтэй. Практикт ийм санал тавьсан тал алдагдлыг хариуцдаггүй — амлалт нь олон нийтэд, татгалзал нь хувийн чатад байдаг. VOLO ямар ч тохиолдолд ашгийн дүн амлахгүй.
Сигналын өрөөнд орохын тулд тодорхой дүн цэнэглэ гэвэл?
Цэнэглэх дүнг зөвхөн та өөрөө, өөрийн алдаж болох хэмжээгээр шийдэх ёстой. «X доллар цэнэглэвэл хаалттай өрөөнд нэмнэ» гэсэн нөхцөл нь таныг бэлэн бус байхад мөнгө оруулахад түлхдэг. VOLO цэнэглэлтийн доод хэмжээ тавихгүй, сургалт, дэмжлэгээ цэнэглэлтийн дүнтэй холбохгүй.
Deriv Монголд хууль ёсны юу?
Deriv нь Labuan FSA, Британийн Виржиний арлуудын FSC, Вануатугийн FSC, Маврикийн FSC, Кайманы арлуудын мөнгөний эрх бүхий байгууллага (CIMA) зэрэг зохицуулагчийн дор лицензтэй ажилладаг. Гэхдээ Монгол дахь татварын болон валютын зохицуулалтын үүрэг тань таны хувийн хариуцлага. Татварын асуудлаар мэргэжлийн зөвлөхтэй уулзахыг зөвлөнө — бид татварын зөвлөгөө өгөх эрхгүй.
Би алдагдал их гаргалаа. Юу хийх вэ?
Хамгийн түрүүнд арилжаагаа зогсооно. Алдагдлыг эргүүлж авах гэсэн арилжаа хамгийн үнэтэй байдаг. Бидэнтэй холбогдоод арилжааны тэмдэглэлээ хамтдаа хянацгаая — асуудал ихэвчлэн стратегид биш, позицийн хэмжээнд байдаг. Хэрэв арилжаа таны сэтгэл зүй, харилцаа, санхүүд хүчтэй нөлөөлж байвал арилжаа зогсоох нь зөв шийдвэр.
VOLO NETWORK

Сүлжээнд нэгдэх

Арилжаачин болох, эсвэл дэд түнш болж өөрийн сүлжээ байгуулах — хоёулаа ижил үүднээс эхэлдэг.

Дээрх нь VOLO-ийн танилцуулах (affiliate) холбоос. Танд нэмэлт зардал гарахгүй.

VOLO Network-ийн албан ёсны сувгууд. Бид дансны нэвтрэх мэдээлэл асуудаггүй, төлбөр хүлээн авдаггүй, ашгийн баталгаа гаргадаггүй.

WhatsAppTelegram сувагMessengerInstagramDiscord